Хүнээс ч илүү ухаалаг хиймэл оюун ухаан бүхий роботууд, машинуудыг та бүхэн урьд кинонуудаас үзэж байсан л биздээ. Мөн тэдгээр кинонууд дээр хүмүүс өөрсдийн бүтээсэн тэрхүү хиймэл оюун ухааныхаа боол нь болдог тохиолдлууд элбэг гардаг. Ингээд Black Mesa лабораторийн нэг номерын өрсөлдөгч болох Aperture-д юу тохиолдсон тухай өгүүлье.
Гладос
Гариг: Дэлхий
Бүтээж эхэлсэн: 1986
Ажиллагаанд оруулсан: 200?-ийн 5 сард
Түүний хэрэгсэл: Ухаалаг цөм бүхий процессор + PA систем + Хяналтын камернууд + Ханаар тусгаарлагдсан генераторууд + Механик гар
Түүний зэвсэг: Neurotoxin (нэгэн төрлийн хорт бодис) + Пуужин харвагч буунууд + Суурилуулагдсан төвийн пулемётууд
Үйлдлийн систем: Sentient A.I. computer system
Хүйс: Эмэгтэй хүнээр програмчлагдсан
Түүний хоолойд: Ellen McLain дуу оруулжээ
Статус: Ажиллаж байгаа
Байршил: Aperture Science
Түүх
Анх GlaDOS-г 1982 онд Aperture Science-ийн зохион бүтээх лабораторит бүтээжээ. Эхлээд 1.07 болон 1.07а мөн 1.09 гэсэн гурван загваруудыг бүтээсэн бөгөөд Portal дээр гардаг GlaDOS нь чухам аль хувилбар болох нь тодорхойгүй юм. Aperture -ийнхан 1973 оноос эхлээд өөрсдийн мэдээллийн сан болох BBS системийг хэрэглэж эхэлсэн бөгөөд хожим нь 1997 онд үүнийгээ GlaDOS-т суурилуулсан байна. 1986 оноос эхэлж Aperture, үүсгэн байгуулагч Cave Johnson-ий эцсийн хүсэлтийг биелүүлж "Portal" төсөл дээр ажиллаж эхэлжээ. Энэ үед Black Mesa-д ч мөн үүнтэй ижил технологийг зохиож байлаа. Ийнхүү Aperture-ийнхан эсрэг өрсөлдөгч байгууллагаа гүйцэж түрүүлэхийн тулд шинэ технологийг нэвтрүүлэхийн хажуугаар өөрсдийн GLaDOS-г ч мөн хийсээр байлаа. Ингээд 1996 онд GLaDOS-ийн хиймэл оюун ухааныг бүтээж дуусч гэнээ. Харин 1997 онд GlaDOS-ийн 3.11 хувилбар нь гарсан байна. Ийнхүү явсаар 200? оны таван сард өөрсдийн хийсэн бүтээлд бүрэн итгэсэн Aperture-ийнхан GLaDOS-ийн хиймэл оюун ухааныг туршиж үзэлгүйгээр ажиллагаанд оруулжээ. Асааснаас хойш 1 пикосекунд (1пикосекунд нь 10-ын хасах 12 зэрэгттэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл 0.000 000 000 001 секунд болж байна. Тооцоолж үзвэл хэрвээ 1 пикосек-г 1 секунд гэж үзвэл 1 сек нь 31,700 жилтэй тэнцэнэ) өнгөрөхөд GLaDOS өөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүтээгдсэн зөвхөн онцгой байдлын үед хэрэглэх системээ идэвхжүүлж орхижээ. Дахин 2 пикосек өнгөрөхөд үйлдвэрийг тэр чигээр нь түгжиж орхисон байна. Ингээд үйлдвэрийн доторх автомат зэвсгүүдэд тусгай дохио илгээж хөдөлж буй бүхнийг устгах тушаал өгч гэнэ. Ийнхүү Aperture хормын дотор там болон хувирч бүх ажилчид хормын дотор алагдсан байна. Буунаас нуугдаж амжсан эрдэмтдийн байршлыг тогтоож агааржуулах хоолойгоор нь дамжуулж Neorotoxin-г шахжээ. Яг энэ явдлаас хойш тун удалгүй Black Mesa-д өнөөх гайхал Gordon Freeman хэрэг тарьж их осол гарсан юм.
Portal
20 жил өнгөрөхөд GLaDOS Aperture лабарторыг бүрэн хяналтандаа аваад байлаа. Chell гэх нэгэн бүсгүйг олзолж түүнийг туршилтанд оруулахаар шилэн хоргонд хорьсон байв. Энэ бүхий л хугацаанд GLaDOS, урьд Aperture-ийн эрдэмтдийн ажиллаж байсан Portal төслийг амжилттай хийж дуусгаад байлаа. Ийнхүү тэр бүсгүйг ашиглан шинэ зэвсэгээ туршихаар болсон нь энэ аж. Шилэн хоргыг нээж, бүсгүйг хяналтын камераар ажиглангаа, өөрийн дуу хоолойгоор түүнд зааварчилгаа өгнө. Түүнд удалгүй өнөөх зэвсгээ өгч янз бүрийн өрөө тасалгаануудаар оруулан элдвийн туршилт ажиглалтыг хийж эхэлжээ. Тэрхүү зэвсэг нь нэг газраас нөгөөд агшин зуурт шилжихэд зориулагдсан ёстой л мөрөөдлийн хэрэгсэл байлаа. Нэг хананд буудаж орц гаргах бөгөөд очихыг хүссэн газрын ямар нэгэн тэгш гадаргуу дээр нөгөө нэг хошуугаар нь буудсанаар өнөөх орцын гарц нь гарч ирэх ажээ. Шалгалт улам бүр хүндэрч, автомат буу зэвсгүүдийг хүртэл үүндээ ашиглажээ.
Chell бүсгүй явах замдаа урьд Aperture-т ажиллаж байгаад хожим нь эндээ хоригдож галзуурсан Doug Rattman гэгчийн энд тэндгүй үлдээсэн бичээстэй байнга таарч байлаа. Бүгд л адилхан бичээс байх агаад түүн дээр "The cake is lie" буюу "бялуу гэж байхгүй, энэ бол худлаа" гэж бичсэн байна. Үнэхээр бялуу буюу сүүлчийн тасалгаанд түүнийг гал авалзан ассан өрөө угтаж гэнэ. Chell бүсгүй хамгийн эцсийн тасалгаанд орохоос өмнө арай гэж амьд мултарч гэнээ. Учир нь энэ бүх шалгалтын эцэст GLaDOS-ийн хэлж байсан, "Чамайг бялуу хүлээж" байгаа гэсэн хачирхалтай үг нь хэрэгдээрээ түүний үхэл байх ёстой байж. Ингээд Rattman-ы үлдээсэн бичээсүүдийн дагуу явсаар Aperture-аас оргохыг оролдох боловч GLaDOS түүнийг устгуулахаар төвийн пулемётуудыг ажиллагаанд оруулжээ.
Лабартор дотор ийнхүү GLaDOS Chell 2-ын дунд тулаан өрнөх болно. Chell зугатан явсаар эцэст нь GLaDOS-ийн 20 жил суусан хяналтын өрөөнд явж оржээ. Хэдий Chell-г устгах гэж оролдсон боловч харин ч өөрийнхөө нэг цөмийг шатаалгуулж орхижээ. Уур хилэн нь бадарсан GLaDOS 20 жилийн өмнө Aperture-г авсан шигээ neurotoxin-г шахаж орхино. Chell өөрт байгаа зэвсгийн тусламжтайгаар удалгүй GLaDOS-ийн хиймэл оюун ухаан бүхий цөмүүдийг нэг нэгээр салган устгах болно. Neurotoxin-д хордож үхэхийн даваан дээр Chell GlaDOS-ын төв генераторуудыг устгаж амжжээ. Тэсрэлт дэлбэрэлтээс болж үүссэн хана туурганы хагархайгаар гарч Chell зугатаж чадна. Гэвч удалгүй Chell-д нэгэн захидал ирэх агаад түүн дотор өнөөх GLaDOS өөрийгөө амьд байгаа тухай, өөрийн нь устгасан тэр бүхэн GLaDOS-ын ердөө л өчүүхэн хэсэг нь байсан тухай, Aperture-г дахин сэргээн засварласан тухай мөн өөрт нь "уурлаагүй" гэдгээ мэдэгдэж гэнээ.
|