Half Life, Half Life....valve-ийн энэхүү гайхамшигтай бүтээл магадгүй тоглоомын ертөнцийн хамгийн шинжлэх ухаанч тоглоом байж болох юмаа. 4-р ангид сурч байхдаа хамгийн анх энэ тоглоомны эхний ангий нь сургуулийнхаа компьютер дээр тоглож байж билээ. Инээдтэй нь манай мэдээлэл зүйн багш уг тоглоомыг хэрхэн тоглохыг нь зааж өгч байсандаг. Хожим нь тэр багш хичээл дээрээ тоглож байгаад энэ нь захирлын чихэнд хүрч ажлаасаа халагдсандаа хөөрхий. За тэгээд удалгүй хэдэн жилийн дараа уг тоглоомны 2-р анги нь гарснаар тоглоомын ертөнцөд жинхэнэ тэсрэлтийг хийсэн юм. Одоо ч хүртэл тоглоход зураглал,дүрслэл нтр нь сүүлд гарж байгаа зарим нэгэн тоглоомуудаас бараг ялгарах зүйлгүй. Үнэхээр сайн хийсэн гайхамшигтай тоглоомшүү. Episode I болон II гарч альдхэдийнэ тоглоомчдын гар дээр очсон байгаа. Харин тун удахгүй HL2 цувралын сүүлийн анги болох Episode III нь гарах гэж байгаа бөгөөд valve-ийнхан нөгөө л сурсан зангаараа хэдийд бэлэн болно тэр цагтаа нээлтээ хийхээр шийдсэн бололтой. Гэхдээ энэ нь HL дуусгавар болно гэсэн үг бишшүү, зүгээр л HL2 нь төгсөх юм. Мэдээжийн хэрэг дараагийн цуврал нь Half Life 3 гэсэн нэртэй гарах байхлдаа. За тэгээд энэхүү домогт цувралын гол баатар Gordon Freeman-г та бүхэнд танилцуулъя.
Өмнөх амьдрал
Үе тэнгийнх нь хөвгүүд хүн аалз, бетмэн, супермен зэрэг элдвийн комикын баатруудыг шүтэж өөрсдийн төсөөллийн ертөнцөд амьдрах бол Gordon Freeman-ы хувьд түүний хүүхэд насны нь үнэнхүү үлгэр дууриал, шүтээн болсон баатрууд нь Albert Einstein, Stephen Hawking болон Richard Feynman нар байлаа. Учир нь Gordon хүү математик, тэр дундаа физикийн хичээлд онцгой дуртай нэгэн байв. Нэг л мэдэхэд өсөж том болсоор дунд сургуулиа төгссөн Gordon Австрийн, Innsbruck Institute-ийн физикын ангид сурах болжээ. Өдөр хоногийг ихэнхдээ телепортацийн лабораторит өнгөрүүлэх аж. Чухам энэ үеэс эхлээд л энэхүү телепортаци, дамжуулалт зэрэг нь Gordon-ы ёстой л нэг дон нь болж гэнэ. Хэнээс ч хамааралгүй сурч, өөрөө өөртөө багш болж, гайхалтай мэдлэгийг хуримтлуулсаар улаан дипломтойгоор уг сургуулиа төгсч удалгүй Масачусетсийн Технологийн Их Сургуулийн онолын физикийн ангийг Профессор Докторын зэрэгтэйгээр дүүргэжээ. Телепорт, дамжуулалт дээр тулгуурлан докторын диссертациа бичсэн бөгөөд энэ нь Эйнштэн-Подолски-Росен нарын суперквантын онолын байгууламж, туйлын долгионы урт, 92-оос дээш атомын жинтэй Crystal зэрэг суут бүтээлүүдийн нийлбэр мэт гайхалтай ажил болсон байлаа. Ингээд MIT-ийн эрхлэгч Доктор Isaac Kleiner-ийн санал болгосны дагуу тэр үеийн шилдгийн шилдэг атомын үйлдвэр Black Mesa-д ажиллахаар явдаг байна. Мэдээжийн хэрэг залуухан, мэдлэгтэй, чадварлаг залууг боловсон хүчиндээ нэгтгэхийг шууд л зөвшөөрч гэнэ.
Half Life
200? оны 5 сарын 16-ны өглөө, 7 цаг 30 минутад Gordon "Hazardous EnVironments" буюу HEV гэх цацраг идэвхит орчноос хамгаалах тусгай өмсгөлийг хэрхэн хэрэглэх талаарх зааварчилгааг авахаар тусгай сургалтанд ирэх болно. Black Mesa-д ажиллахын өмнө заавал энэ сургалтанд хамрагдсан байх ёстой ажээ. Хүний хөлийн чимээг мэдэрч автомат хаалга өөрөө онгойсноор Gordon хаалгаар орж ирлээ. Удалгүй урд нь зааварлагч Gina Gross-ийн гурван хэмжээст дүрс гарч ирэн Gordon-ныг хүлээж авах болно. Ингээд цаг хиртээ үргэлжлэх богинохон энэ сургалтыг өнгөрөөгөөд удалгүй 8 цаг 47 минутад 3-р бүсээс галт тэргэнд сууж Black Mesa-г зорьж гэнээ. Замдаа үйлдвэрийн сүр хүчийг сонирхож явсаар очих ёстой цагаасаа 30 минутаар хоцорч удалгүй Black Mesa-д ирлээ. Ингээд 10-11 цагийн үед Gordon альхэдийнэ өөрийн багийнхантайгаа уулзаад байлаа. Удалгүй GG-3883 гэх Black Mesa-ийн гол ашигт малтмал дээр суурилагдсан Гадаргын Татах Хүчний эсрэг туршилтыг явуулахаар тусгай хамгаалалт бүхий аварга том тасалгаанд Gordon орж ирэв гэнэ. Тусгаарлагдсан ханан дахь цонхны цаанаас эрдэмтэд дохио өгснөөр тасалгаан доторх аварга том төхөөрөмжийг Gordon эхэлж ажиллуулах хүндтэй хийгээд эрсдэлтэй үүргийг авч гэнээ. Гэвч туршилт бүтэлгүйтэж, төхөөрөмжийн доторх системд эвдрэл гарснаар тийм гэж тайлбарлахын аргагүй хүчтэй энергийг ялгаруулж, улмаар тэр Энерги гадагш задгай сансарлуу нарийн давтамжтай резонанс дохио болон алдагджээ. Энэ дохиогоор нь дамжуулан алсын Зен хэмээх гаригаас харийн араатнууд дэлхийрүү ойртож, анх дохио илгээсэн Black Mesa лабораторилуу урсан орж ирэх болно. Харийн мангасууд удалгүй лабораторийн бүхий л секторууд руу нэвтэрч замдаа таарсан бүхнийг устгасаар нүд ирмэхийн зуурт 21-р зууны хамгийн аугаа үйлдвэр, там болон хувилж гэнээ. Ингээд эрдэмтэн Gordon Freeman цааш там болсон үйлдвэрийн жихүүдэс хүргэм хонгилуудаар явсаар өөрийн гол зэвсэг болох царилыг олж авжээ. Замдаа таарсан харийн бяцхан аалзнуудын хурц шүд болоод нүүрэнд нь наалдсан аалзнаас болж оюун ухаанаа алдаж зомби болсон эрдэмтэд, аюулгүйн албаныхан болоод үйлдвэрийн ажилчдын хадуур шиг болсон хурц савраас бултан явсаар HEV өмсгөлийг олж авах болно. Мэдээжийн хэрэг тэрээр цор ганцаараа амьд үлдсэн хүн нь бишээ. Хааяа хааяахан амьд үлдсэн эрдэмтэн эсвэл хамгаалалтын албаныхантай таарч тэдэнд туслаж, харийнхантай тулалдсаар явахдаа бусад Black Mesa-ийн эрдэмтдийн хамтаар HECU хэмээх засгийн газрын тусгай албаны #1 бай болсоноо хэрхэн мэдэх билээ. Өөрийн мэдлэгийг ашиглаж дуртай ажилаа хийх гэж ирсэн биш харин ч нэг харийнхны эрлэг болсон эрэлхэг дайчин болоод авав гэнэ. Ийнхүү харийнхан болоод HECU-ийнхантай тулалдаж, олон олон саадыг даван явсаар амьд үлдсэн цөөн хэдэн эрдэмтдийн тусламжтайгаар өнөөх хараал идсэн урилгагүй зочидын төрөлх гариг болох Зенрүү явах болно. Тэгээд тэндээ тэдний толгойлогч лужир биет Nihilanth-тай хүч тэнцвэргүй тулааныг хийсний эцэст манай эрдэмтэн баатар түүнийг дийлэх ажээ. Гэвч удалгүй тэр гариг дээр Gordon, G-Man гэгч нууцлаг эрхэмтэй нүүр тулж гэнээ. Анх Black Mesa-ийн үйлдвэрт байхаас нь эхлээд явсан газар бүрт нь энд тэндгүй хааяа хааяахан явж өнгөрөх тэрхүү цэнхэр хослолтой, дипломат цүнх барьсан, үрчгэр нүүртэй, сөөнгө хоолойтой хижээл эр Gordon-д тун хачирхалтай санагдаж байлаа. Ингээд тэр нууцлаг эрхэм Gordon-д хоёр янзын санал тавих ажээ. Нэг бол энэ гариг дээр үлдэж харийнхны хоол болох эсвэл өөрийн нь талд ажилла, тэгвэл эндээс чамайг авч явъя гэж. Ингээд түүний саналыг зөвшөөрснөөр G-Man, Gordon-ыг аваад тэр гаригаас явж гэнээ.
Half Life 2
Урт удаан хугацаанд хийсэн аялалаасаа болж ядарч туйлдсан Gordon түр зуур зүйрмэглэсэн байлаа. Биелээгүй мөрөөдлийн талбар болсон зүүдний ертөнцөд умбаж харин түүнд нь G-Man нэвтэрч олон зүйлийг хүүрнэх ажээ. Гэнэт G-Man-ы "сэрээрэй, Gordon, сэрээрэй, дарийн утаа үнэрлэх цаг боллоо" хэмээх аяархан дуунаар Gordon сэрж гэнэ. Эргэн тойрноо анзаарвал удалгүй бүгд нэгэн жигд цэнхэр өнгийн хослол бүхий 2 зорчигчдын хамт гал тэргэнд суугаад хаа нэгтээ үл мэдэгдэх нэгэн хотын дундуур явж буйгаа анзаарчээ. Харин өнөөх G-man байсангүй гэнэ. Gordon бол ертөнцийг өөрчлөхөөр буруу цагтаа ирсэн зөв хүн байлаа. Тиймээ ертөнцийг өөрчлөх, үүнийг л G-man түүнээс хүссэн аж. Гэвч нууцлаг G-man гэгч чухам ямар учиртай хүн болохыг хэн ч үл мэднэ. Магадгүй энэ нь зохиолын нэг зангилаа биз. Ингээд удалгүй галт тэрэг зогсч вагоноос гарах ахул урьд өмнө харж байгаагүй хачирхалтай соёл иргэншил түүнийг угтан авч гэнээ. Gordon 202? онд ирсэн байлаа. G-man түүнийг ирээдүйд хүргэж ирсэн нь тодорхой. Сонирхолтой нь Gordon хөгшрөөгүй, сүүлд ямар байсан тэр л хэвээрээ байлаа. Ингээд Gordon, City 17 гэх хотод хөл тавьжээ. 20 жилийн өмнөх Black Mesa-ийн ослоос болж дэлхий ертөнц тэр чигтээ өөрчлөгдсөн байлаа. Хаа саагүй харийнхан тархаж, зарим улс тэднийг дийлэлгүй өвдөг сөхөрч, тэдэнд эзлэгджээ. Энэ үед Combine буюу Нэгдлийнхний арми хүчирхэгжин гарч ирж дэлхий ертөнцийг захирах болжээ. Тэд ердөө л 7 цагийн дотор Зен болон Дэлхийн хооронд холбогдсон хүчирхэг тэр Энергийг тасалж, өөрсдийн хүчирхэг технологийн тусламжтай дэлхийг тойрч таарсан бүх харийнхныг бөмбөгдөж устгасан байна. Ингээд эцэст нь Black Mesa-аас холгүйхэн зүүн европыг санагдуулам нэгэн хотод өөрсдийн төв удирдах газраа байгуулж City 17 хэмээн дугаарлажээ. Магадгүй хүн төрөлхтний хувьд хамгийн эцсийн аюулгүй газар мэт боловч тэнд эгээ л захиргаадалтын нийгэм ноёлох аж. Gordon-ыг галт тэрэгнээс гарсан даруйд зураг авах зориулалтай нисдэг төхөөрөмж агаарт хөвөн ирж хурц гэрэл цацруулан Gordon-ы зургийг дарж орхижээ. Ингээд цааш явбал өртөөний дээд талд томоохон дэлгэцээр хотын дарга шинэ иргэдийн угтан мэндчилэх аж. Цааш явсаар өртөөнөөс гарвал хотод нэгдлийн цэргүүд шалгалт хяналт хийж, сэжигтэй санагдсан хүмүүсийг цөмийг нь баривчилж зарим нэгнийг зодож, нөгөө нэгний нь бүр буудаж байгаа харагдах аж. Учир нь хотод харгис хэрцгий энэ засаглалын эсрэг тэмцэх босогчид үзэгдэх болсон тул тэднийг үндсээр огтлон хаяхаар нэгдлийнхэн ийнхүү улайрах аж. Удалгүй нэгдлийн цэргүүд Gordon-г хэн гэдгийг нь таньжээ. Гэнэт аз болж хуучин Black Mesa-д ажиллаж байсан Barney Calhoun гэх залуутай учрах болно. Хэдий нэгдлийн цэрэгт алба хаших боловч тэрээр босогчдыг дэмждэг байсан бөгөөд тэдэнтэй байнга холбоотой байх аж. Ингээд Gordon-г Black Mesa-д ажилладаг байсан хуучин эрдэмтэдтэй холбож, түүний араас хөөх нэгдлийнхний гараас Gordon-г холдуулах болно. Gordon цааш явсаар хотын гудамжинд гарчээ. Газраар явах аюултай тул дээвэр дамжин явахдаа нэгдлийнхний нүдэнд өртөж гэнэ. Ингээд тэднээс зугатаж явсаар нэгэн байшингийн дээврийн хонгилд нэгдлийнхний цэргүүдэд бүслэгдэж алагдахын даваан дээр Alyx Vance гэгч хээ шаагүй хувцастай, эршүүд нэгэн бүсгүй гарч ирэн түүнийг аврах болно. Хамгийн гайхалтай нь түүний эцэг нь Black Mesa-д Gordon-той хамт ажиллаж байсан доктор Eli Vance байлаа. Ингээд Alyx Gordon-ыг дагуулсаар доктор Isaac Kleiner-руу аваачиж гэнэ. Харин Isaac түүнд өнөөх HEV өмсгөлийг өгч гэнээ. Freeman-г огтхон ч хөгшрөөгүйг хараад Eli дэлгэцийн цаанаас тун ихээр гайхаж гэнэ. Ингээд босогчдын Лямдба бүлгийнхний явуулын удирдах газарруу доктор Eli уулзахаар явах болов. Телепортаци машины тусламжтай Alyx түрүүлж явав гэнэ. Харин Gordon-ыг суух үест Kleiner-ийн гэршүүлж дасгасан Lamarr нэртэй хавч нь машины нэг утсыг тасалснаар Gordon төдий л хол зөөвөрлөгдөж чадалгүй ойрхон газарт унажээ. Удалгүй Barney хүрч ирж Gordon-д өнөөх алдарт царилыг нь өгснөөр Gordon-ы адал явдал жинхэнэ утгаараа эхлэх ажээ. Цааш нэгдлийн цэргүүдтэй болон зомби нартай тулалдан гудамжнаас гудамж дамжин, дээврээс дээвэр дамжин явсаар цацраг идэвхид бодис бүхий сувагт тулж иржээ. Харин тэнд манай босогчдын бүлгэмийн гишүүд байх агаад Gordon-д моторт завийг өгөх болно. Ингээд адал явдал аюулаар дүүрэн сувгийг Gordon моторт завины тусламжтай туулсаар Eli-ийн газарт хүрч очиж гэнээ. Тэгээд Eli-тэй уулзаж үнэнхүү учир явдлыг мэдэж авав гэнэ. Өш санаж Black Mesa-аас амьд үлдсэн хүмүүсийг устгасан нэгдлийнхэн гаднаа энхийг сахиулагч мэт харагдах боловч зүгээр л баг өмссөн харгис хэрцгий улс болохыг мэдэх болно. Мөн Eli болоод тэнд байсан бүхэн цөм Лямбда хэмээх босогчдын бүлгэмд харъяалагдахыг мэдэж гэнэ. Түр зуурт амс хийх энэ үед Alyx Gordon-ыг өөрийн аварга биетэй робот нохойтой танилцуулжээ. Мөн Gordon-д тоглоомын бүхий л үеийн туршид хэрэг өөр нэгэн гайхалтай зэвсэг болох таталцлын бууг өгжээ. Тэр буугаар юуг бол юуг татаж авах боломжтой бөгөөд татаж авсан тэр зүйлээ буцаан харвах боломжтой ажээ. Ийнхүү арын хашаанд тэр 3-ыг хөгжилдөж байх үед нэгдлийн цэргийнхэн довтолж гэнэ. Тэдний зам хуваагдаж Dog хэмээх робот нохойн тусламжтайгаар Gordon төмөр хаалгыг нээж арга буюу хэн ч зүглэдэггүй Ravenholm хэмээх сууринг ганцаар зорин явах болно. Ёстой л нэг газар дээрх там болсон аймшигт нүд хальтирмаар дүр зураг бүхий энэ газарлуу урьд нэгдлийн цэргийнхэн зомби болоод хавч нарыг илгээж тэндхийн оршин суугчдыг хөнөөсөн байлаа. Тэгээд тэндээ эцэг лам Grigori-той таарч гэнээ. Хоёул хамтдаа элдвийн зомби нартай тулалдан явсаар Gordon-г хуучин уурхайд хүргээд ламтан тэндээ үлджээ. Gordon цааш харанхуй уурхайгаар явж, тэндээсээ гаран мэргэн буучдын сумнаас бултан явсаар хүн төрөлхтний талд үйлчлэх оюун ухаант харийнхантай уулзаж, тэдний тусламжтайгаар аварга биет арслан шоргоолжийг дийлж түүний биен дотроос тусгай үнэр ялгаруулдаг онцгой нэгэн мэдрэхүйн эрхтнийг нь авжээ. Тэгээд түүгээрээ газар дороос гарч ирэх царцаануудыг удирдаж нэгдлийнхний эсрэг тулалдаж явсаар дайснуудын том бааз болох Nova Prospekt-г эзэлж удалгүй Alyx, Barney-тай уулзан босогчдын бүлгэмтэй нэгдэж хотод их бослогыг дэгдээх болно. Хөдөө суурингуудаар нэгдлийн цэргүүдийн эсрэг тэдний хүчирхэг зэвсэг болох аварга аалзан танк, нисдэг тэрэгнүүдийг нэг нэгээр нь устгасаар City 17 хотод орж иржээ. Гудамжнаас гудамж дамжин нэгдлийнхэнтэй тулалдан явсаар тэдний цөм болсон Citadel-рүү нэвтэрч гэнэ. Чухам энэ л газраас тэр хараал идсэн нэгдлийн цэргүүд бэлтгэгдэн гарч, эндээс л өнөөх аварга танкнууд, нисдэг тэрэгнүүд олноор үйлдвэрлэгдэн гарах ажээ. Ингээд Alyx, Gordon 2 цааш явсаар байгууламжийн орой дээр гарч нэгдлийнхний гол хүч болсон тэрхүү байгууллагын гол цөм нь болсон реакторыг устгажээ. Хурц гэрэл цацарч дэлбэрэлтэнд өртөх тэр үед өнөөх нууцлаг G-man гарч ирэн Gordon-г аврах болно..
Half Life 2 - Episode One
Удалгүй Citadel-ийн өндөр цамхгийн доод ёроолд Gordon ухаан орон сэргэжээ. Бурхны авралаар Alyx, Dog 2 дэргэд нь байлаа. Улайсан шатах цамхаг юу юугүй дэлбэрэх дөхөж амьтай болгон нь хотоос дүрвэн гарч эхлэв. Хэрэв энэ цамхаг дэлбэрвэл City 17 тэр чигээрээ хомрогонд нь өртөж, аймшигт сүйрэл болно гэдгийг Gordon, Alyx хоёр хэрхэн төсөөлөх билээ. Буруу зүйл хийснээ хожимдож ухаарч гэнэ, удалгүй доктор Eli-тэй холбоо тогтоож цорын ганц нэгэн арга байгааг мэдэж гэнээ. Энэ бол эргэж цамхагруу авирч байгууллагын тусгай хамгаалалтын бүсэд орших хиймэл оюун ухаант цөмрүү тусгай алдааны код оруулснаар дэлбэрэлтийн эхлэх хугацааг уртасгах явдал байлаа. Ингээд робот нохой Dog, Gordon Alyx 2-ыг хуучин машины кузов дотор суулгаад цамхагруу чулуудаж орхилоо. Цамхагруу дахин нэвтэрч чадсан боловч доош гулсан бууж цамхагийн бүр гүнрүү яваад орчихжээ. Тэндээс нэгдлийнхний нэгэн аймшигтай нууцыг тэр хоёр мэдэж авч гэнээ. Юун гэвэл нэгдлийнхэн жирийн иргэдийг хулгайлж тэднийг киборг болгон хувиргаад үйлдвэрийн дотоод ажилдаа морь нохой зүтгүүлдэг байжээ. Тэр хоёр харанхуй үйлдвэр дотор олон олон дайсантай тулалдаж явсаар Citadel-ийн хиймэл оюун ухаант цөм хадгалагдах аварга том тасалгаанд хүрч очжээ. Тэгээд тэрхүү ухаалаг цөм бүхий процессорлуу алдааны код буюу вирус шахаж амжив гэнэ. Ийнхүү бүх зүйл төлөвлөсний дагуу бүтжээ. Одоо хараал идсэн энэ хотоос зугатах л үлдэв гэнэ. Тэр хоёр зугатан явсаар газар доогуур Citadel-тай холбогдсон туннелээр явах галт тэргэнд нууцаар орж тэндээсээ Citadel-ээс холдож чаджээ. Цааш галт тэрэгнээсээ бууж харанхуй туннелээр явж сүүдэрт нуугдах олон олон зомби нартай тулалдан явсаар өөрийн босогчидтой таарч гэнэ. Тэгээд хамтдаа улайрсан нэгдлийнхэнтэй тулалдан явсаар City 17-аас гарах галт тэрэгний өртөөнд хүрч очжээ. Бусад нөхдөө хамгаалан тулалдсаар эцэст нь үлдэв гэнэ, удалгүй Gordon Alyx 2 галт тэргэндээ суулаа. Галт тэрэгнийхээ хурдыг дээд хязгаарт нь тулгаж хурдаллаа. Энэ үед нэгдлийнхэн ч тэр босогчид энгийн иргэд цөмөөр аль хэдийнэ хотоос гарч амжсан байлаа. Удалгүй Citadel-ийн цамхаг дэлбэрч асар хүчтэй долгион тархаж, хотыг тэр чигт нь сүйрүүлжээ. Хүчирхэг тэр долгион асар хурдтай явсаар Citн 17-с хараахан гарч амжаагүй Alyx, Gordon 2-ын сууж явсан галт тэргэнд хүрч гэнээ...
Half Life 2 - Episode Two
Хүчтэй долгионоос болж Alyx Gordon 2-ын сууж явсан галт тэрэг City 17-оос холгүйхэн нэгэн гүүрэн дээр осолдсон байлаа. Аз болж тэр хоёр ослоос эсэн мэнд гарсан байна. Gordon онхолдсон галт тэрэгнээс гарч, цааш Alyx-ийн хамтаар уул толгодыг давж харвал City 17 тэр чигтээ дайны тосгон шиг болсон байх агаад хаа сайгүй улайсан шатах оч дөл маналзан асах ажээ. Ёрын муу нэгдлийнхэн сөнөхдөө хүртэл зүгээр сөнөсөнгүй өнөөх Citadel- цамхаг байсан газраас асар хүчтэй Энерги дээш тэнгэр өөд, задгай сансарлуу алдагдаж байлаа. Ингэж ямар нэгэн дохиог задгай сансарт алдах нь аймшигтай үр дагавар, эрсдлийг дагуулж болох билээ. Хамгийн энгийн жишээ гэхэд л Black Mesa-ийн ослыг санаж байгаа биздээ. Ингээд Gordon, Alyx 2 цааш явсаар ойролцоох нэгэн явуулын станцид хүрч очив гэнэ. Тэндээсээ "Цагаан Ой" гэх босогчдын гол баазруу холбоо тогтоож, тэнд очсон доктор Eli Vance болон Kleiner-тай холбогджээ. Ийнхүү Alyx Gordon 2 цагаан ойг зорих бөгөөд Alyx замдаа нэгдлийнхний бүтээсэн шинэ араатан болох Hunter-ийн дайралтанд өртөж маш хүнд шархаджээ. Аз болж Vortigaunt-ууд ирж үхлийн шарх авч ухаангүй болсон Alyx-г авч, Gordon-ы хамтаар дагуулан өөрсдийн явуулын баазруу явжээ. Тэдгээр Vortigaunt-ууд Alyx-г анагааж чадна гэдгээ хэлж гэнэ. Гэвч түүнийг эмчлэхэд зөвхөн онцгой төрлийн аварга эмэгчин Арслан шоргоолжны авгалдай хэрэг болно гэжээ. Gordon тэрхүү арслан шоргоолжийг эрэн, тэдний байрлаж болох хуучин уурхай шуудуугаар явсаар өнөөх Арслан шоргоолжтой таарч гэнэ. Тэгээд түүнийг устгаж дотроос нь авгалдайг нь авч, түүнээ тээсээр Alyx-г эмчилэх Vortigaunt-ууд дээр очжээ. Энэ үед өнөөх нууцлаг G-man Gordon-ы ухаан санаанд төрөгдөн орж, чихэнд нь түүний сөөнгө дуу хоолой сонсогдож эхэлжээ. Учир битүүлэг утгатай элдвийн зүйлсийг хүүрнэсээр замхран үгүй болж гэнэ. Гэнэтхэн Alyx ухаан орж, цааш хамтдаа Цагаан Ой-руу хүрэх аяллаа үргэлжлүүлэх боломжтой болжээ. Тэр хоёр нэгэн Vortigaunt-ийн хамтаар дээш гарч харвал нэгдлийн цэргүүд "Цагаан Ойн" байгаа газар зүгрүү явж байгаа нь илт болов. Тэр гурав цааш явсаар ойролцоох Ялалтын Уурхайд очиж тэндээсээ нэгэн машиныг олж авч гэнээ. Ингээд Vortigaunt-тай салах ёс гүйцэтгээд Gordon Alyx 2 цагаан ойг зүглэн хурдаллаа. Явах замдаа таарсан цахилгаан станц дээр очиж нэгдлийнхнийг ойртож буйг босогчидод анхааруулахыг хүссэн боловч дайснуудын бүслэлтэнд орсон байлаа. Тэгээд тэндээ нэгдлийн шинэ төрлийн зэвсэг болох Hunter-уудтай таарч гэнээ. Хүчирхэг тэдгээр киборгуудтай тулалдаж дийлсний дараагаар дайсны нэмэлт хүч ирэхээс өмнө зугатаж амжив гэнэ. Машиндаа суун хурдлан явсаар замдаа таарсан дайснуудтай тэмцэлдэн явсаар босогчдын явуулын нэгэн бааз дээр хүрч очив гэнэ. Gordon тэндээ босогчидруу халдах дайснуудыг няцааж үнэлж баршгүй их тусыг хүргэв гэнэ. Хариуд нь тэд машиныг нь янзалж GPS системийг суулгаж өгчээ. Ийнхүү явахдаа тэр хоёр "Нэгдлийнхний Зөвлөх" гэгдэх хачирхалтай хийгээд ер бусын хүчтэй өөр нэгэн амьтан таарсан байна. Тэр хачин амьтнаас амьд мултарч цааш явсаар сая нэг Цагаан Ойд хүрч очиж гэнээ. City 17-оос гарахын өмнө Citadel-ийн системээс хуулж авсан мэдээлэлээ доктор Kleiner-т үзүүлжээ. Түүн дотор Aperture лабораторийн Borealis хөлөгт хадгалагдах өнөөх нууцлаг "Portal" технологийг гартаа оруулах талаарх нэгдлийнхний шинэ төлөвлөгөө байж гэнэ. Удалгүй дайралт эхэлж Цагаан Ой -руу нэгдлийнхэн довтолж эхэлжээ. Дайснууд өөрсдийн шинэ "бүтээл" Hunter-уудыг аварга аалзан танкнуудын хамтаар явуулсан боловч тусыг эс олжээ. Gordon, Доктор Magnus болон Kleiner-ийн бүтээсэн онцгой тэсрэх бодисыг ашиглан нэгдлийнхний аалзан танкуудыг амжилттай устгаж гэнэ. Ингээд босогчдын дунд жинхэнэ баатар, басхүү бахархал нь болсон Gordon Цагаан Ойн баазруу орж манай эрдэмтдийн бүтээсэн аварга пуужинг хөөргөх хүндтэй үүргийг авч гэнээ. Улаан товчлуурыг дарснаар пуужин дээш хөөрч өнөөх нэгдлийнхний үүсгэсэн гарцыг бүрэн нээгдэхээс нь өмнө тасалж чаджээ. Баяр хөөр болж, босогчид ээлжит нэгэн ялалтаа байгуулж чадлаа. Ингээд Gordon Alyx 2 Borealis-г зорихоор болж гэнэ. Харин тэр хоёрыг үдэж өгөхөөр хамт явсан доктор Eli-г гэнэтхэн хана цөмлөн орж ирсэн Combine Advisor гэх хачирхалтай тэр амьтан барьж аваад тэр дор нь тархий нь сорох нь тэр. Тэрхүү хачирхалтай амьтныг байсан цагт дэргэдэх орчин тойрондох бүхий л зүйлс утгаа алдаж, дэргэдэх бодьгалууд нь хүртэл түүний ховсонд орж хөдөлж чадахаа больдог гэнэ. Энэ үед төмөр нохой Dog гарч ирэн туслах болно. Гэвч өнөөх хачин амьтад анх орж ирсэн шигээ агшин зуурт гарч одох бөгөөд доктор Eli-ийн амьгүй цогцос , Gordon Alyx 2-ын хамтаар газарт уналаа...
Эх сурвалж:www.Orloo.info
Сэтгэдлэлээ мартваа!!!
Бас мэдээний админ авна :D
|